top of page

Success Bridge нь нийгэмд тустай, эерэг үр дүнтэй үйл ажиллагааг дэмжих зорилготой ажилладаг. Үүний хүрээнд Цэнхэр Тэнгис Стратеги болон Сэтгэл Хөдлөлийн Ухаан гэсэн чиглэлүүдээр байгууллагуудын амжилт болон хүмүүсийн амьдралд тустай сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээллээ семинар, блогоор дамжуулан хуваалцдаг. 

 

Цэнхэр Тэнгисийн Стратегийг манай компанийн үүсгэн байгуулагч П. Одмаа тус стратегийн өлгий сургууль болох INSEAD бизнесийн их сургуульд байхдаа сурч, 15 жил олон улсад болон дотоодод бизнесийн зөвлөх хийхдээ эзэмшсэн бөгөөд бид одоогоор Монгол дахь харилцагчидтайгаа хамтран ажиллаж энэ стратегийг хэрэгжүүлж байна. Удаах блог постуудад Цэнхэр Тэнгисийн бүх гол санаануудыг товчлон оруулсан бөгөөд хэрэв та байгууллагадаа хэрэгжүүлэх хүсэлтэй бол odmaa@successbridge.mn-д хандаарай.

 

Emotional Intelligence (Emotional Quotient - EQ буюу Сэтгэл Хөдлөлийн Хэмжээ гэж Оюун Ухааны Хэмжээ - IQ тай адилтган товчилдог) нь үгчилж орчуулбал Сэтгэл Хөдлөлийн Ухаан боловч утгачилж орчуулбал Сэтгэлийн Тэнхээ юм. Бие махбодыг тууштай хөдөлмөрлөн эрүүлжүүлж, тэнхрүүлж болохтой адил хүн өдөр тутмын сэтгэл хөдлөлөө таньж, хянаж, захирч сурснаар сэтгэлээ тэнхрүүлэх боломжтой. Хүмүүсийн амьдралд нэн тустай энэ сэдвийн доор мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах ажлуудыг бид хийж байна. Манай блогууд танин мэдэх, эргэцүүлэн бодоход дусал нэмэх санаанууд бөгөөд анагаах ухаан, биологи, сэтгэл зүй, шашин талийн асуудлыг сонирхогчийн төвшинд судлан бичсэн болно. 

Бусад Блогууд

Tags

No tags yet.
bottom of page